Техник эдийн засгийн үндэслэл

Нүүр · Үйлчилгээ · ТЭЗҮ

Техник эдийн засгийн үндэслэл

Үйлдвэр, уурхай, хот суурины цахилгаан хангамжийн шийдлийг харьцуулан судалж, эдийн засгийн үндэслэлийг гаргана.

Техник эдийн засгийн тооцоо

ТАНИЛЦУУЛГА

Хөрөнгө оруулахаас өмнөх шийдвэр

Эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадал, хангамжийн хувилбаруудыг техникийн болон эдийн засгийн талаас нь харьцуулж, аль нь хамгийн боломжтойг тодорхойлно.

Үр дүнд нь захиалагч хөрөнгө оруулалтын шийдвэрээ баримттайгаар гаргах, санхүүжүүлэгч байгууллагад тавих материалаа бүрдүүлэх боломжтой болно.

Хамрах хүрээҮйлдвэр, уурхай, хот, суурин
АгуулгаХувилбарын харьцуулалт, тооцоо
Үр дүнТЭЗҮ-ийн иж бүрэн материал
Дараагийн үе шатЗураг төсөл

Ажлын бүрэлдэхүүн

Юуг хамарна вэ

Ачааллын судалгаа

Одоогийн болон ирээдүйн цахилгаан ачааллыг тодорхойлж, өсөлтийн төлөвийг тооцно.

Хувилбарын харьцуулалт

Эх үүсвэрийн байршил, хүчдэлийн түвшин, трассын хувилбаруудыг техник, эдийн засгийн үзүүлэлтээр нь жиших.

Эдийн засгийн тооцоо

Хөрөнгө оруулалтын хэмжээ, ашиглалтын зардал, эргэн төлөгдөх хугацааны тооцоо.

Арга зүй

Ямар аргаар тооцоо хийдэг вэ

Тооцоо бүр баримтад тулгуурлана. Эх өгөгдлийг захиалагчаас авч, дутууг нь хэмжилт, судалгаагаар нөхнө.

АЛХАМ 01

Ачааллын тооцоо

Одоогийн хэрэглээ, ирээдүйн өсөлт, нэгэн зэрэг ажиллах коэффициентийг тооцож, шаардагдах хүчин чадлыг тодорхойлно.

ЭХ ӨГӨГДӨЛХэрэглээний бүртгэл
ҮР ДҮНТооцоот ачаалал, кВт

АЛХАМ 02

Хувилбарын харьцуулалт

Эх үүсвэрийн байршил, хүчдэлийн түвшин, трассын хэд хэдэн хувилбарыг техник, эдийн засгийн үзүүлэлтээр нь жишнэ.

ПРОГРАММ______
ХУВИЛБАР2–4 шийдэл

АЛХАМ 03

Эдийн засгийн үнэлгээ

Хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал, эргэн төлөгдөх хугацааг тооцож, хамгийн боломжит хувилбарыг санал болгоно.

ҮЗҮҮЛЭЛТӨртөг, хугацаа
ҮР ДҮНТЭЗҮ-ийн тайлан

Объектын төрөл

Ямар объектод ТЭЗҮ хэрэгтэй вэ

Өөрт хамааралтайг нь сонгоод шууд хүсэлт илгээнэ үү.

Уурхайн цахилгаан хангамж

Уурхайн технологийн ачаалал, нэмэгдэх хүчин чадал, эх үүсвэрээс татах шугамын хувилбаруудыг харьцуулна.

Хүсэлт илгээх

Үйлдвэрийн хангамж

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ачаалал, найдвартай ажиллагааны шаардлага, нөөц тэжээлийн шийдлийг тооцно.

Хүсэлт илгээх

Хот, суурины хангамж

Хот, сумын төвийн ачааллын өсөлт, түгээх сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн хувилбарын үндэслэл.

Хүсэлт илгээх

Шинэ эх үүсвэр

Шинэ дэд станц, эх үүсвэр барих боломж, байршлын сонголт, холболтын схемийн техник эдийн засгийн үндэслэл.

Хүсэлт илгээх