Нүүр · Үнийн санал
Инженерийн ажилд тогтмол үнэ байдаггүй. Гэхдээ үнэ юунаас бүрддэгийг ил тод хэлэх нь бидний зарчим.
Тооцооны үндэс
Доорх нэгжүүдийг мэдэж байвал та өөрөө ойролцоо төсөөлөл гаргаж чадна. Бид нэгж бүрийн үнийг төслийн нөхцөлд тааруулан тогтооно.
ЦДАШ
Хүчдэлийн түвшин (35, 110, 220 кВ), газрын гадарга, тулгуурын төрөл нөлөөлнө.
ДЭД СТАНЦ
Трансформаторын хүчин чадал, хуваарилах байгууламжийн бүдүүвч, тоноглолын тоо.
ГЕОДЕЗИ
Хэмжилтийн нарийвчлал, цэгийн нягтрал, талбайн хүртээмж.
ТЭЗҮ
Харьцуулан судлах шийдлийн тоо, эдийн засгийн тооцооны гүнзгийрэлт.
ХЯНАЛТ
Талбай дээр байх хугацаа, объектын тоо, хяналтын давтамж.
НЭМЭЛТ
Шаардлагатай зөвшөөрлийн тоо, магадлалын шинжилгээний хураамж тусдаа тооцогдоно.

БЭЛТГЭХ МЭДЭЭЛЭЛ
Бүгд байх албагүй. Байгаа хэсгээ л илгээгээрэй — дутуу зүйлийг инженер тань руу залгаж тодруулна.
Үйл явц
АЛХАМ 01
Имэйл эсвэл утсаар дээрх мэдээллийг дамжуулна. Материалаа хавсаргавал илүү нарийвчлалтай тооцоо гарна.
АЛХАМ 02
Инженер холбогдож, хүчин чадал, байршил, хугацааны талаар тодруулна. Шаардлагатай бол талбай дээр очиж үзнэ.
АЛХАМ 03
Ажлын хэсгүүд, хугацаа, өртөг задаргаатай урьдчилсан саналыг хүргүүлнэ.
Гэрээний нөхцөл
Төслийн онцлогоос хамаарч өөрчлөгдөж болно. Эдгээр нь ердийн тохиолдлын жишиг.
Хүсэлт илгээх
Ажлын өдрүүдэд хүлээн авч, инженер тань руу холбогдоно.
Түгээмэл асуулт
Ижил хүчин чадалтай хоёр дэд станц газрын гадарга, хүртээмж, зөвшөөрлийн шаардлагаасаа болж хэд дахин зөрж болно. Тогтмол үнэ зарлах нь захиалагчийг төөрөгдүүлнэ.
Тийм. Зөвхөн геодезийн хэмжилт, зөвхөн техникийн хяналт гэх мэтээр тусад нь гүйцэтгэнэ.
Үгүй. Төслийн боломж, хувилбарын талаар анхны ярилцлага үнэ төлбөргүй.