Эрчим хүчний зураг төсөл

Нүүр · Үйлчилгээ · Зураг төсөл

Эрчим хүчний зураг төсөл

0.4 – 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын зураг төсөл боловсруулна.

Дэд станцын зураг төсөл

ТАНИЛЦУУЛГА

Эх үүсвэрээс хэрэглэгч хүртэл

Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, түгээх сүлжээний зураг төслийг техникийн нөхцөл тодруулахаас эхлээд ажлын зураг хүртэл бүрэн гүйцэтгэнэ.

Model Studio CS ЛЭП, Model Studio CS ОРУ программ хангамж дээр гурван хэмжээст загварчлал хийж, тоноглолын зохион байгуулалт, зөрчлийг урьдчилан илрүүлнэ.

Хүчдэлийн түвшин0.4 · 6 · 10 · 15 · 35 · 110 · 220 кВ
ОбъектЦДАШ, дэд станц, түгээх сүлжээ
Үе шатТЭЗҮ, зураг төсөл, ажлын зураг
ПрограммModel Studio CS

Хүчдэлийн түвшин

Аль түвшний ажил хэрэгтэй вэ

Хүчдэлийн түвшин бүр өөр стандарт, өөр зөвшөөрөл, өөр тооцоо шаардана. Өөрт хэрэгтэйг нь сонгоод шууд хүсэлт илгээнэ үү.

Хэрэглэгчийн шугам

Барилга байгууламжийн гадна цахилгаан хангамж, гудамжны гэрэлтүүлэг, ТП-оос хэрэглэгч хүртэлх шугамын зураг төсөл.

Хүсэлт илгээх

Түгээх сүлжээ

Хот, суурины кабель болон агаарын түгээх шугам, трансформаторын дэд станц, залгуур цэгийн шийдэл.

Хүсэлт илгээх

Суурин газрын сүлжээ

Сумын төв, суурин газрын түгээх сүлжээний шинэчлэл, өргөтгөл, шинээр барих ажлын зураг төсөл.

Хүсэлт илгээх

Салбар шугам, дэд станц

Сум, уурхай, үйлдвэрийн хангамжийн салбар шугам, 35/10 болон 35/6 кВ-ын дэд станцын зураг төсөл, тооцоо, төсөв.

Хүсэлт илгээх

Бүсийн дэд станц

Бүс нутгийн 110/35/10 кВ-ын дэд станц, томоохон хэрэглэгчийн салбарлалт, өргөтгөлийн ажил.

Хүсэлт илгээх

Үндсэн сүлжээ

Улсын нэгдсэн сүлжээний дамжуулах шугам, 220/110/35 кВ-ын дэд станцын шинэчлэл, өргөтгөл.

Хүсэлт илгээх

Ажлын бүрэлдэхүүн

Юуг хамарна вэ

Шугамын хэсэг

Трассын сонголт, тулгуурын байрлал, дамжуулагчийн сонголт, механик тооцоо, газар чөлөөлөлтийн материал.

Дэд станцын хэсэг

Нэг шугамт схем, хуваарилах байгууламжийн зохион байгуулалт, трансформаторын сонголт, хамгаалалт, газардуулга.

Бичиг баримт

Тайлбар бичиг, тооцооны хэсэг, төсөв, угсралтын заавар, магадлалын шинжилгээнд өгөх иж бүрдэл.