Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Хэнтий аймгийн дадал суманд баригдах Чингис хаан аялал жуулчлалын цогцолборын гадна цахилгаан хангамжийн ажлын зураг төслийг боловсруулж хүлээлгэн өглөө. Тус ажлын хүрээнд 110/35/6кВ-ын Өндөрхаан дэд станц. 35/15кВ-ын Баян-Адарга дэд станц, 35/10кВ-ын Батноров дэд станцуудын өргөтгөл, Баян-Адарга-Батноров 35кВ-ын ЦДАШ-ын өргөтгөл, Баян-Адарга-Дадал 35кВ-ын ЦДАШ, Баян-Адарга 35/15кВ-ын 2х2500кВА дэд станц болон 15кВ-ын түгээх сүлжээний зураг төслүүдийг хийж гүйцэтгэв.
Чингис хаан аялал жуулчлалын цогцолборын цахилгаан хангамжийн зураг төсөл
