Нүүр · Үнийн санал

Үнийн санал

Инженерийн ажилд тогтмол үнэ байдаггүй. Гэхдээ үнэ юунаас бүрддэгийг ил тод хэлэх нь бидний зарчим.

Тооцооны үндэс

Ажил бүрийг ямар нэгжээр тооцдог вэ

Доорх нэгжүүдийг мэдэж байвал та өөрөө ойролцоо төсөөлөл гаргаж чадна. Бид нэгж бүрийн үнийг төслийн нөхцөлд тааруулан тогтооно.

ЦДАШ

Шугамын километр

Хүчдэлийн түвшин (35, 110, 220 кВ), газрын гадарга, тулгуурын төрөл нөлөөлнө.

ДЭД СТАНЦ

Хүчин чадал ба ячейкийн тоо

Трансформаторын хүчин чадал, хуваарилах байгууламжийн бүдүүвч, тоноглолын тоо.

ГЕОДЕЗИ

Талбайн га, трассын км

Хэмжилтийн нарийвчлал, цэгийн нягтрал, талбайн хүртээмж.

ТЭЗҮ

Хувилбарын тоо

Харьцуулан судлах шийдлийн тоо, эдийн засгийн тооцооны гүнзгийрэлт.

ХЯНАЛТ

Ажиллах сар

Талбай дээр байх хугацаа, объектын тоо, хяналтын давтамж.

НЭМЭЛТ

Зөвшөөрөл, экспертиз

Шаардлагатай зөвшөөрлийн тоо, магадлалын шинжилгээний хураамж тусдаа тооцогдоно.

Зураг төслийн ажил

БЭЛТГЭХ МЭДЭЭЛЭЛ

Юу илгээвэл хурдан хариу авах вэ

Бүгд байх албагүй. Байгаа хэсгээ л илгээгээрэй — дутуу зүйлийг инженер тань руу залгаж тодруулна.

Ажлын төрөлЗураг төсөл, ТЭЗҮ, геодези, хяналт
Хүчин чадалХэдэн кВ-ын шугам, дэд станц
БайршилАймаг, сум, талбайн байршил
ХэмжээШугамын урт, талбайн га
ХугацааАжил эхлэх, дуусах хүссэн хугацаа
МатериалТехникийн нөхцөл, схем, кадастр

Үйл явц

Хүсэлтээс гэрээ хүртэл

АЛХАМ 01

Мэдээллээ илгээх

Имэйл эсвэл утсаар дээрх мэдээллийг дамжуулна. Материалаа хавсаргавал илүү нарийвчлалтай тооцоо гарна.

АЛХАМ 02

Техникийн тодруулга

Инженер холбогдож, хүчин чадал, байршил, хугацааны талаар тодруулна. Шаардлагатай бол талбай дээр очиж үзнэ.

АЛХАМ 03

Бичгээр санал

Ажлын хэсгүүд, хугацаа, өртөг задаргаатай урьдчилсан саналыг хүргүүлнэ.

Гэрээний нөхцөл

Ажиллах ерөнхий нөхцөл

Төслийн онцлогоос хамаарч өөрчлөгдөж болно. Эдгээр нь ердийн тохиолдлын жишиг.

Зураг төсөл · 0.4 – 220 кВ

ХАРИУ ӨГӨХАжлын 2–3 хоног
УРЬДЧИЛГАА30%
ТӨЛБӨР30% · 40% явцад · 30% хүлээлгэхэд
ЗОХИОГЧИЙН ХЯНАЛТГэрээнд багтсан
БАТАЛГАА12 сар

ТЭЗҮ · Судалгаа, үндэслэл

ХАРИУ ӨГӨХАжлын 3–5 хоног
УРЬДЧИЛГАА40%
ТӨЛБӨР40% · 60% тайлан хүлээлгэхэд
ЗОХИОГЧИЙН ХЯНАЛТХамаарахгүй
БАТАЛГАА6 сар

Геодези · Хэмжилт, зураглал

ХАРИУ ӨГӨХАжлын 1–2 хоног
УРЬДЧИЛГАА50%
ТӨЛБӨР50% · 50% материал хүлээлгэхэд
ХЭЭРИЙН АЖИЛЦаг агаараас хамаарч товлоно
БАТАЛГАА3 сар

Хяналт · Угсралтын хяналт

ХАРИУ ӨГӨХАжлын 2–3 хоног
ТӨЛБӨРИЙН ХЭЛБЭРСарын төлбөр
ТӨЛБӨРСар бүр, актаар
ОБЪЕКТ ДЭЭРДолоо хоног тутам
ДУУСГАВАРКомисст хүлээлгэх хүртэл

Хүсэлт илгээх

Мэдээллээ үлдээгээрэй

Ажлын өдрүүдэд хүлээн авч, инженер тань руу холбогдоно.

    Түгээмэл асуулт

    Ихэвчлэн асуудаг зүйлс

    Яагаад үнэ нь тодорхойгүй байдаг вэ

    Ижил хүчин чадалтай хоёр дэд станц газрын гадарга, хүртээмж, зөвшөөрлийн шаардлагаасаа болж хэд дахин зөрж болно. Тогтмол үнэ зарлах нь захиалагчийг төөрөгдүүлнэ.

    Хэсэгчлэн ажиллах боломжтой юу

    Тийм. Зөвхөн геодезийн хэмжилт, зөвхөн техникийн хяналт гэх мэтээр тусад нь гүйцэтгэнэ.

    Урьдчилсан зөвлөгөө төлбөртэй юу

    Үгүй. Төслийн боломж, хувилбарын талаар анхны ярилцлага үнэ төлбөргүй.