Нүүр · Бидний тухай
Эрчим хүчний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан мэргэжлийн байгууллага.

БИДНИЙ ТУХАЙ
Монгол улс эрчим хүчний нөөцөөр бүс нутгийг хангахуйц боломжтой бөгөөд уул уурхайн дараа орох салбар нь эрчим хүч юм. Иймд бид «Мастерпойнт» ХХК-ийг эрчим хүчний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх зорилгоор 2013 онд үүсгэн байгуулсан.
Эрчим хүчний ухаалаг эх үүсвэр, системийн алдагдлыг бууруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага болохыг зорин ажиллаж байна.
Салбартаа тэргүүлэх инженерүүдээр багаа бүрдүүлж, том төсөл хөтөлбөрийг төлөвлөж, удирдан зохион байгуулж байсан туршлагатай мэргэжилтнүүдтэй. Байгуулагдсанаас хойш нийт 150 гаруй төсөл, гэрээт ажлыг амжилттай гүйцэтгэсэн.
Бид маргаашийн сүлжээг өнөөдөр зурдаг.
Эрхэм харилцагч, хамтрагч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Мастерпойнт ХХК 2013 онд эрчим хүчний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх зорилгоор байгуулагдсан цагаасаа хойш 150 гаруй төсөл, гэрээт ажлыг амжилттай гүйцэтгэжээ. Бид 0.4-өөс 330 кВ хүртэлх шугам, дэд станцын зураг төслийг захиалагчийн хүсэлтээс улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл нэг багийн хариуцлагаар гүйцэтгэдэг.
Монгол улс эрчим хүчээрээ бүс нутгаа хангах нөөцтэй. Энэ боломжийг бодит болгох найдвартай, алдагдал багатай сүлжээг бий болгоход зөвлөх инженерүүдийнхээ туршлага, гурван хэмжээст загварчлалын технологиор хувь нэмрээ оруулсаар байх болно.
Бидэнд итгэл хүлээлгэсэн харилцагч, хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье.
Хүний нөөц
Монгол улсад хэрэгжсэн томоохон төслийг төлөвлөж, удирдан зохион байгуулж байсан туршлагатай инженерүүд.
Удирдах баг
Төслийн удирдагч · Ерөнхий инженер
Цахилгаан хангамжийн зураг төслийн чиглэлээр 1993 оноос хойш 32 жилийн туршлагатай, 100 гаруй төсөлд ажилласан. Эрчим хүчний үндэсний төвийн эрчим хүчний эксперт. ШУТИС-ийн цахилгаан системийн автоматжуулалтын магистр.
Барилгын инженер
1992 оноос хойш 30 гаруй жилийн туршлагатай, 100 гаруй төсөлд оролцсон. Барилга байгууламжийн угсралт, засварын чиглэлээр мэргэшсэн инженер. ТИС-ийн техникийн ухааны магистр.
Релейн хамгаалалт, автоматикийн инженер
1993 оноос хойш 25 гаруй жилийн туршлагатай, 100 гаруй төсөлд ажилласан. 1996–2012 онд УБЦТС ТӨХК-д цахилгааны зургийн инженер. Эрчим хүчний үндэсний төвийн эксперт. ШУТИС-ийн магистр.
Цахилгааны инженер
2007 оноос хойш 18 жилийн туршлагатай. 110–220 кВ-ын ЦДАШ, дэд станцын барилга угсралт болон зураг төслийн аль алинд ажилласан. Чехийн техникийн их сургуулийн бакалавр, ҮТИС-ийн цахилгаан хангамжийн магистр.
Геодезийн инженер
1991 оноос хойш 30 гаруй жилийн туршлагатай, 2014 оноос Мастерпойнт ХХК-д геодези, зураг зүйн инженер. АХБ-ны зээлээр хэрэгжсэн «Кадастрын зураглал ба газрын бүртгэл» төслийн хүрээнд 2003–2011 онд хээрийн хэмжилт, суурин боловсруулалт, мөн «Мянганы зам» төслийн геодезийн ажил гүйцэтгэсэн. ТИС-ийн инженерийн геодезийн бакалавр, ШУТИС-ийн геодезийн магистр.
Тэргүүлэх төсөвчин
2013 оноос хойш 679 барилга, объектын төсөвт экспертиз хийж дүгнэлт гаргасан. Норм, нормативын 71 баримт бичиг боловсруулахад оролцсон. Эрчим хүчний үндэсний төвийн цахилгааны төсвийн эксперт.

ТУРШЛАГА
Монгол улсын Засгийн газар, Эрчим хүчний яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, УБ цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, ЭБЦТС ТӨХК, мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн томоохон төслүүдэд ажилласан.
Захиалагчийн хүсэлтээс улсын комисст хүлээлгэн өгөх хүртэлх бүх үе шатыг нэг багийн хариуцлагаар гүйцэтгэдэг. Зураг төсөл боловсруулах, захиалагчийн хяналт, зохиогчийн хяналтын ажлуудыг гүйцэтгэж, байгуулагдсан цагаасаа хойш 150 гаруй төсөл, гэрээт ажлыг амжилттай дуусгасан.
Техник хангамж
Дэд станц, задгай хуваарилах байгууламжийн бүрэлдэхүүнийг гурван хэмжээст орчинд угсарч, тоноглолын байрлал, зай хэмжээ, цахилгаан зайн шаардлагыг зураг гаргахаас өмнө шалгана.
ПРОГРАММ
Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурын байршуулалт, дүүжлүүрийн тооцоо, зайн шалгалт.
ПРОГРАММ
Задгай хуваарилах байгууламжийн угсралтын загвар, тоноглолын мөргөлдөөний шалгалт.
ГАРАЛТ
Загвараас ажлын зураг, спецификаци, төсвийн эзлэхүүнийг шууд гаргаж, угсралтын өмнө алдааг илрүүлснээр нэмэлт зардлыг бууруулна.
БАГАЖ
Талбай дээрх хэмжилт, гүйцэтгэлийн зураглалын орчин үеийн багаж хэрэгсэл.
Тусгай зөвшөөрөл
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл.
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙ
Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх.
СТАНДАРТ
Зураг төслийг Монгол улсын норм, дүрэм, журмын дагуу боловсруулна.